• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернэт сүлжээг цогцлоон байгуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 10:04:49
20-нд Хан Жөүд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дэлхийн интернэт сүлжээний анхны бага хуралд оролцож буй гадаад дотоодын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан байна.

Ли Кэчян, Дэлхийн интернэт сүлжээний анхны бага хурал "Саадгүй холбогдож, хамтдаа хуваалцан хамтаар зохицуулъя" уриан дор болж байна. Энэ нь нээлтэй, хамтран ажиллах, харилцан ашигтай байхыг харуулж байгаа юм. Хятад улс интернэт сүлжээнд холбогдсон 20 жилийн турш, дэлхийн интернэт сүлжээний их гүрэн болон хөгжиж, асар том зах зээлийг бий болгосон төдийгүй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ салбар, шинэ загвар зэргийг их хэмжээгээр нээж, хэдэн арван сая ажлын байр бий болгосноор, маш олон залуус, оюутнууд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тус дөхөм үзүүлэв гэжээ.

Ли Кэчян, интернэт сүлжээ бол олон нийтийн шинэчлэлийн шинэ багаж хэрэгсэл төдийгүй засгийн газрын үйл ажиллагаагаа явуулах шинэ индэр болно гэжээ.

Тэрээр, Хятадын засгийн газар интернэт сүлжээний хөгжлийг чухалчлан дэмжиж байгаа. Бид интернэт сүлжээг нааштай хүлээн авч, зах зээлийн сэтгэмжээр интернэт сүлжээг бий болгож, бие даан зах зээлд орох, эх баялгийг зах зээлээр хувиарлах, аж ахуйн нэгжийн шударга өрсөлдөөн зэргийг хичээн зохицуулж байна. Хятад улс дэлхийн олон оронтой хамт, харилцан нээлттэй, харилцан хүндэтгэсэн үзэл санааны дагуу интернэт сүлжээний салбарт эрх тэгш харилцан ашигтай солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлж, интернэт сүлжээний хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байна гэжээ.

11-р сарын 19-21-нд Дэлхийн интернэт сүлжээний анхдугаар бага хурал Жэ Жян мужийн Ү Жэнд болж байна. Хуралд оролцогсод солилцооны явцдаа нийтлэг ойлголтонд хүрч, нийтлэг ойлголтын явцдаа хамтран ажиллаж, хамтран ажиллах явцдаа харилцан ашиг олж, интернэт сүлжээгээр дамжин дэлхий дахинд улам их боломж авчрах нь хурлын зорилого юм. Дэлхийн олон орноос ирсэн интернэтийн салбарын шилдгүүд, нэрт эрдэмтэд, засгийн газрын албаны хүмүүс, олон улсын байгууллагын төлөөлөгчид гээд 1000 гаруй хүн хуралд оролцсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе