• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ Зеландын олон салбарынхан Ши Жиньпин даргыг угтав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 11:00:18
21-нд Оакландад Шинэ Зеландын олон салбарынхан нижгэр хүлээн авалт хийж, тус оронд төрийн айлчлал хийж буй Ши Жиньпин даргыг угтсан байна.

Хүлээн авалт дээр Ши Жиньпин, Хятад Шинэ Зеландын харилцааны хөгжлийг дэмжиж байгаа Шинэ Зеландын олон салбарынханд мэндчилгээ дэвшүүлж, ерөөж байна гэжээ. Ши Жиньпин, хэдийгээр Хятад, Шинэ Зеланд хоорондоо алс зайдуу ч найрсаг харилцааны урт удаан түүхтэй юм гэжээ.

Тэрээр, өдгөө Хятад Шинэ Зеландын харилцаа өмнөх хойнохыг залгамжилж, ирээдүйд хандсан чухал цаг үедээ байна гэжээ.

Ши Жиньпин, одоо Хятадын ард түмэн "хос зуун жил"-ийн тэмцлийн зорилтын төлөө хичээн зүтгэж байна. Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрэх нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлнэ. Хятадын хөгжил дэлхийн энх тайван, хөгжилд ашигтай байж, Хятад Шинэ Зеландын хамтын ажиллагаанд өргөн уужим орон зай гаргах болно. Шинэ Зеландын ард түмэнтэй хамт Хятад Шинэ Зеландын харилцааны саруул ирээдүйг цогцлооход Хятадын ард түмэн бэлэн байна гэжээ.

Жон Филлипп Кеи хэл, Хятадын талтай хамт ирээдүй өөд хандаж, хамт урагшлан дэвшиж, Шинэ Зеланд Хятадын харилцаанаас хоёр орны ард түмэн аз жаргал хүртэхийг Шинэ Зеландын тал хүсэж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе