• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван талт санаачилга гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-21 15:38:07
21-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Чан Ванчуан Шян Шаний 5-р чуулга уулзалтанд, "Хятадын арми ба Ази Номхон далайн аюулгүй байдал" сэдвээр үг хэлж, гурван талт санаачилга гарган, Ази Номхон далайн бүсийн аюулгүй орчныг хамгаална гэжээ.
Энэ гурван талт санаачилга нь "санал зөрөлдөөний хяналт удирдлагыг улам эрчимжүүлж, хямралыг зохицуулах чадавхаа тасралтгүй дээшлүүлэх", "батлан хамгаалалтын солилцоо хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлэх", "бүс нутгийн аюулгүйн байгууллагын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлж, салшгүй хамтын цогцын үзэл санааг тасралтгүй эрчимжүүлэх" зэрэг болно.

Чан Ванчуан, Хятад улс эн тэргүүнд Ази Номхон далайн бүсийн энх тайван тогтвортой байдлыг чухалчилж, түүхийн бодит үйл хэрэг, олон улсын хуулийг хүндэтгэсний үндсэн дээр, хэлцэж зөвшилцөх замаар санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулна. Хятадын арми талуудтай хамт, олон арга хэлбэр, олон давхаргын холбооны механизмыг ашиглаж, мэдээллийг цаг алдалгүй солилцож, асуудлыг зүй зохистой зохицуулна гэжээ.

Тэрээр, Хятад улс хүйтэн дайны сэтгэхүйг даван туулж, Ази Номхон далайн бодит байдлаас үүсэж, талуудын анхаарч буй асуудлыг бодолхийлж, талуудад таатай байдлыг харгалзаж, нээлттэй, ил тод, эрх тэгш, хүлээцтэй Ази Номхон далайн бүсийн аюулгүйн бүдүүвчийг аажмаар байгуулна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе