• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы доод зөвлөлийг цуцлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 15:40:00

21-нд Японы ерөнхий сайд Шинзо Абе Японы Парламентын доод зөвлөлийг цуцалж, сонгуульд урьдчилан бэлтгэхээ мэдэгдэв.

Японы засгийн газар энэ шийдвэрийг гаргаж, Абегийн засгийн газрын бүх албаны хүмүүс тус шийдвэрт гарын үсэг зуржээ. Холбогдох дэг журмын дагуу тус шийдвэрийг Японы эзэн хаанд өргөн барьж гарын үсэг зуруулна. Мөн үдээс хойш, доод зөвлөл бүгд хурал хийж, доод зөвлөлийн дарга доод зөвлөлийг тараах эзэн хааны зарлигийг нийтэлнэ.

Доод зөвлөлийг цуцалсаны дараа Абегийн засгийн газар мөн орой түр засгийн газрын хурал хийж, 12-р сарын 2-нд нэр дэвшигчийг гаргаж, 12-р сарын 14-нд доод зөвлөлийн сонгуулийн хөтөлбөрийг нийтэлнэ.

Абе 18-ны өдөр хэрэглээний татварыг нэмэгдүүлэхээ хойшлуулахаар мэдэгдсэн бөгөөд үүгээр шалтаг болгон, сонгуулийг урьдчилж, иргэдийн саналыг авна хэмээн хэлж байлаа.\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе