• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүд авто машины үзэсгэлэн гарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 16:09:41

11 сарын 21-нд Гуанжөүд Хятадын машины олон улсын 12 дахь үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнд дэлхийн авто машины гол гол аж ахуйн нэгж бүгд оролцсон байна. Учир нь тэд боруулалтаараа дэлхийд тэргүүлдэг энэхүү үзэсгэлэнгийн боломжийг алдахгүйг хичээж байгаа юм.

Энэ оны Гуанжөүгийн машины үзэсгэлэн 11-р сарын 21-29-нд Хятадын экспорт импортын бараа бүтээгдэхүүний худалдааны ордонд болж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын авто машны аж үйлдвэр хурдтай хөгжиж байснаа аажмаар тогтвортой өсөлтийн замд орсон байна. 2013 онд Хятадын авто машны үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 22 сая хүрч, борлуулалтын ерөнхий хэмжээ нь 21 сая 980 мянгад хүрч, үйлдвэрлэл борлуулалтын хэмжээгээр 5 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. 2014 оны эхний гурван улиралд, Хятадын авто машины боруулалтын хэмжээ 17 сая хүрчээ.

Гуанжөүгийн авто машины үзэсгэлэнгээс мэдээлснээр, энэ онд Хятадын авто машны үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 24 саяд хүрэх төлөвтэй байгаа ба үйлдвэрлэл борлуулалтын дэлхийн тэргүүний орны байр сууриа хэвээр хадгалах эрмэлзэлтэй байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үзэсгэлэнд олны танил болсон дэлхийн машины гол гол брэндүүд бүгд оролцожээ. Цэнэглэдэг машины үзэсгэлэн нь энэ оны Гуанжөүгийн үзэсгэлэнгийн онцгой үзүүлэлт болсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе