• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд Шяншаний чуулга уулзалт эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-21 16:35:07

20-нд Бээжин хотноо гурав хоног үргэлжлэх Шяншаний 5-р чуулга уулзалт эхлэв. Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгийн зохион байгуулсан тус уулзалт энэ жил албаны болон иргэний зэрэглэл байснаасаа анх удаа албаны, хагас албаны зэрэглэлийн хурал болж, оролцсон хүний тоо, цар хүрээ урьдынхаас өргөжжээ.
20-ны орой 47 улс орны Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний армийн төлөөлөгч, олон улсын 4 байгууллагын төлөөлөгч, гадаад дотоодын эрдэмтэн судлаач нийт 300 орчим хүн Бээжин хотын баруун хойд дүүргийн Шяншаньд хуран цугларчээ.

Мөн өдөр Хятад улсын дэд дарга Ли Юаньчао чуулга уулзалтанд оролцож буй гадаадын батлах хамгаалах салбар, цэрэг армийн удирдагчтай уулзав. Ли Юаньчао хэлэхдээ, Хятад улс ямагт бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин. Улс орнуудтай аюулгүйн салбарт хамтран ажиллаж, өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.тэрээр хэлэхдээ,"Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа амжилтанд хүрэх далбааг өргөж, энхийн замаар гуйвшгүй замнана. Хятад улс бол Ази Номхон далайн бүс, дэлхий дахины энх тайван тогтвортой байдлыг хамгаалах идэвхтэй хүчин юм. Хятад улс олон орнуудтай хамтран хүлээцтэй харилцан суралцаж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх зориг санаагаар аюулгүй, хөгжингүй байдлыг буй болгоход бэлэн байна " гэжээ.

2006 оноос эхлэн Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг тус чуулга уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохиож байсан. Энэ жилд зохион байгуулагч тал Шяншаний чуулга уулзалтын зэрэглэлийг дэвшүүлсэн бөгөөд жил тутамд нэг удаа зохиохоор шийдэв. Мөн өдрийн нээлтийн ёслолд Хятадын Цэргийн явдлын шинжлэх ухааны нийгэмлэгийн дарга Лю Чэнжюнь үг хэлж, Азийн орнууд хоорондын харилцааг тодорхойлжээ. Тэрээр хувь заяагаа нэгтгэсэн Азийн нэгэн цогцыг байгуулахад хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой Азийн Аюулгүй байдлын шинэ үзэл ухамсар шаардагдаж байна. Олон талт үзлийг баримталж, ганц талын үзэл болон гуравдагч талд чиглэсэн цэргийн холбоог эсэргүүцэн, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай, хамтран ажиллах замаар бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ механизмыг хамт байгуулах ёстой. Азид хувь заяагаа нэгтгэсэн хамтын цогцыг байгуулах талаар Лю Чэнжюнь хэдэн санал дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ, "Азийн салшгүй хамтын цогцыг байгуулахад хамтын, ерөнхий, хамтран ажиллах, тогтвортой байх Азийн аюулгүйн шинэ үзлийг санаачлах хэрэгтэй. Батлан хамгаалалт, аюулгүй байдлын хэлэлцээг эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, үнэнчээр харилцаж, талуудын аюулгүйн хүсэл найдлагыг ойлгож, талуудын ашиг сонирхол анхаарлыг бодолцовол сая сэжиг таавар, хяналт удирдлагын талаарх санал зөрөлдөөнийг багасгаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд итгэлцлийн бат бэх үндэс суурийг тавьж өгч чадах юм" гэжээ.

Австралийн ерөнхий сайд асан Кевин Рудд үдшийн дайллагад хэлсэн үгэндээ, Ази Номхон далайн бүс нутагт, олон орон хамтран ажиллах замаар аюулгүйн бүдүүвчийг байгуулах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ,"бид олон нийтийн бодлого боловсруулах зэрэг бүх салбарт улам нягт, бүх талаар хамтран ажиллах ёстой. Энэ цаг үед урьд өмнө байгаагүй хамгийн хүчирхэг удирдлагын хүчин, дэлхийг хамарсан алсын хараа, гадаад харилцааны бүтээлч бодлого хэрэгтэй юм" гэжээ.

21-нд Шян Шаний чуулга уулзалт хурлын шатанд оров. Үдээс өмнө Хятадын Батлан хамгаалах яамны сайд Чан Ванчуан чухал үг хэлэв. Хуралд оролцсон төлөөлөгчид Ази Номхон далайн аюулгүй байдал, тэнгисийн аюулгүй байдал, терроризмын эсрэг гэх мэт сэдвээр судлан хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе