• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Жон Филипп Кей нар Хятад Шинэ Зеландын хотын дарга нарын уулзалтад оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-21 10:18:14

Хятад улсын дарга Ши Жиньпин 21-нд Оакландад Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Филипп Кейтэй хамт Хятад-Шинэ Зеландын хотын дарга нарын чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцов.

Ши Жиньпин дарга үг хэлж, Хятад Шинэ Зеланд эдийн засгийн талаар харилцан нөхдөг. Хоёр ард түмэн эв найрамдал зузаан, хоёр орны хэлхээ холбоо нягт, хамтын ажиллагааны ололт амжилт дүүрэн юм. Хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хэлхээ холбоо хамтын ажиллагааны шинэ цаг үеийг нээлээ гэжээ.

Жон Филипп Кей, хоёр талын найрсаг хотын үүргийг бүрэн гүйцэтгэж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, иргэдийн хэлхээ холбоог ахиулж, хоёр орны харилцаанд шинэ амжилт гаргахыг хүсэж байна гэжээ.

Нээлтийн ёслолын дараа Ши Жиньпин, Жон Филипп Кей нар Хятадын банкны Шинэ Зеланд дахь хязгаарлагдмал компани зэрэг төсөлд тууз хайчлах ёслолд оролцон, "Шинэ Зеланд Хятадын харилцааг ахиулах зөвлөл"-ийн гол гишүүнтэй уулзан, хоёр орны солилцоо хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулахыг урамшуулжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе