• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Хонконгийн хөгжлийн түшиг болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 10:43:30

19-нд, Хятадаас Хонконгод суугаа хамтран ажиллах газрын орлогч дарга Чю Хүн, Хятад улс Хонконгийн хөгжлийн хүчтэй ар түшиг болно. Хонконгийн хөгжлийн боломж Хятадын эдийн засгийн өөрчлөлт хөгжлөөс салшгүй холбоотой гэжээ.

Чю хүн, одоо Хятад улсын өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж, нээлттэй, хуулийн засаглалтай, эдийн засгийн хөгжлийн бодлогоо өөрчилж байгаа нөхцөлд, Хонконг "нэг улс хоёр систем"-ийн ашигтай орчиндоо түшиглэн, хөгжлийн уудам орон зайтай байх болно гэж үзжээ. Тэрээр гурван талаас өөрийн үзэлтээ тодорхойлов.

Нэгд, төв засгийн газраас "нэг зам нэг бүс"-ийн үндэстний стратегийг хэрэгжүүлж, Хонконг болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ индэр гаргасан байна. Хоёрт, Пан-Жүжян мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн хамтын ажиллагаа тасралтгүй хөгжих нь, Хонконгийн хөгжилд шинэ боломж гаргасан байна. Гуравт, эх улсын өөрчлөлт хөгжилтийн агуу их ололт амжилт, хүчин чадал нь Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг баталгаажуулахад найдвартай баталгаа болох нь дамжиггүй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе