• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Фижийн хэвлэл мэдээлэлд гарын үсэг зурсан өгүүлэл нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 10:32:39

Синьхуа Агентлагийн мэдээ, Фижид төрийн айлчлал хийж буй дашрамд Хятад улсын дарга Ши Жиньпин Фижийн "Фижийн таймс сонин" болон "Фижийн Сан сонин"-д "Номхон далайн орны ард түмний үүрдийн үнэнч найз болно" гэсэн гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, Фижи бол Хятадтай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын улс юм. Хятад Фижи гүн зузаан уламжлалт найрсаг харилцааны үндэс суурьтай. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны олон давхаргын харилцаа олширч, ажилч хэрэгч хамтын ажиллагаа үр дүнд хүрч, олон талын үйл явдалд харилцан тус дэм үзүүлсэн юм. Энэ удаагийн айлчлалаар дамжуулан улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, аялал жуучлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон талын зохицуулалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Фижийн уламжлалт найрамдлыг өндөр төвшинд гаргахыг хүсэж байна гэжээ.

Өгүүлэлд, Хятадын ард түмэн болон Номхон далайн ард түмэн эртнээс найрсаг харилцаатай байсан юм. Улс орон их бага гэлгүй, ядуу баян гэлгүй, хүчирхэг буурай гэлгүй бүгд олон улсын адил эрх тэгш гишүүн юм гэдгийг Хятад улс баримталсаар байх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе