• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-11-21 10:39:57

Синьхуа Агентлагийн мэдээ, 11-р сарын 20-нд олон улсын хүүхдийн өдөрлөг болох юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн өдөр баярын мэндчилгээ дэвшүүлж, "Хүүхдийн эрх ашгийг хамгаалах конвенц" батлагдсан 25 жилийн ойг тохиолдуулан, хүүхэд бүрийн эрх ашгийг хамгаалахыг уриалж байна гэжээ.

Тэрээр, хүүхэд бүр өсөн бойжих, гэгээрэл боловсрол хүртэх, санал бодлоо илэрхийлэх эрхтэй юм. НҮБ 25 жилийн өмнө "Хүүхдийн эрх ашгийг хамгаалах конвенц" баталсан. Өдгөө бараг дэлхийн улс бүр уг конвенцыг хүлээн зөвшөөрсөн байна гэжээ.

Тэрээр, зарим ахиц гарч байгаа боловч бүх хүүхдийн эрх ашгийг баталгаажуулсан гэж хэлэх арга үгүй байна. 2013 онд, бүх дэлхийн хэмжээнд 5 нас хүрээгүй 6 сая 300 мянган хүүхэд нас барсан бол, 2012 онд, 5-17 насны 168 сая хүүхэд ажилчин байсан бөгөөд эмэгтэй хүүхдийн 11 хувь нь 15 наснаас өмнө гэрлэсэн байна гэжээ.

Дэлхийн олон газрын хүүхдийн эрх ашгийг хамгаалж, төв голч дэлхийг байгуулж, хүн бүхэн сайн сайхан ирээдүйтэй байхыг Бан Ги Мун уриалжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе