• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Фижигийн ерөнхийлөгч епели Найлатикаутай уулзлаа

China.com       (GMT+08:00) 2014-11-21 19:01:47

Жүн Шинь агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний өдөр Надид Фижигийн ерөнхийлөгч Найлатикутай уулзлаа. 

Найлатикау, Фижигийн ард түмний өмнөөс Ши Жиньпин даргын хүрэлцэн ирж айлчилж байгаад баярлаж байгаагаа илэрхийлээд, Ши Жиньпин даргын айлчлал бол Хятад улсын даргын Фижид хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах нь дамжиггүй юм гэжээ. 

Ши Жинпин, Хятадын тал Фижиг Номхон далайн арлын орнуудын чин үнэнч найз нөхөр, чухал түншээ гэж үзэж, Фижигийн ард түмэн өөрийн орондоо тохирсон хөгжлийн замаа сонгосныг дэмжиж, Фижигийн тал эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжиж, олон улсын орон зайд дэвшүүлсэн зүй зохистой хүсэл шаардлагыг дэмжих болно. Ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой. Хятадын тал Фижигийн талтай олон шат давхрагын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад бэлэн байна. Энэ айлчлал хоёр орны хамтын ажиллагааны харилцааны хөгжлийн шинэ хуудас нээнэ гэж итгэж байна гэжээ. 

Найлатикау, урт хугацааны турш Хятадын талын Фижид үзүүлсэн дэмжлэг тусламжид талархаж байна. Фижи улс тогтвортой хөгжилд хүч тавин, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Фижигийн умарш чиглэсэн бодлогын суурь болгож, Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе