• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн интернет сүлжээний анхдугаар хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-11-21 16:29:50
21-нд Дэлхийн интернет сүлжээний анхдугаар хурал Жэжяны Ү Жэньд өндөрлөв. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Шан Бинь хаалтын ёслолд, ирээдүйд Хятад улс 5 талын ажлыг сайтар хийж, эдийн засгийн хөгжлийг ахиулах талаар интернет сүлжээний улам их үүрэг гүйцэтгэнэ гэв.

Нэгд, өргөн зурвасын интернетийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, хөгжлийн шинэ индрийг буй болгоно. Хоёрт, нэгдлийн шинэ салбарыг буй болгоно. Гуравт, инновацийн шинэ загварыг бүрдүүлнэ. Шан Бинь, ирээдүйд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжээс удирдан, засгийн газраас ахиулах, үр бүтээлийг хамтдаа хүртэх загварыг буй болгож, аж ахуйн нэгжийн технологи, бүтээгдэхүүн, бизнес эрхлэх талаарх инновацийг нааштай дэмжиж, Хятадын интернет үйлдвэрлэлийн өрсөлдөх чадавхыг дээшлүүлнэ гэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе