• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын шувууны махан бүтээгдэхүүн анх удаа Монгол улсын зах зээлд орлоо

CRI       (GMT+08:00) 2014-11-26 16:10:13

Саяхан Монгол улс албан ёсоор Шаньдүн мужийн Фэн Шян ХХК-д шувууны мах Монголд экспортлох эрх олгосныг Шаньдүн мужийн хилийн хяналт шалгалтын газраас мэдээллээ. Энэ нь Хятадын шувууны махан бүтээгдэхүүн анх удаа Монгол улсын зах зээлд орохыг зөвшөөрч байгаа явдал юм.

Энэ оны 10-р сард Монгол улсын албаны хүмүүс Шаньдүний шувууны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын системтэй газар дээр нь танилцсан байна. Хятадын шувууны махан бүтээгдэхүүний чанар аюулгүйн систем болон хяналт шалгалтын ажил Монголын талын шаардлагыг хангажээ.

Шаньдүн мужийн Фэн Шян ХХК бол Хятадын тахианы махны экспортын хамгийн том аж ахуйн нэгж бөгөөд KFC болон McDonald's-ын стратегийн ханган нийлүүлэгч юм. Жил бүр 200 сая тахиа, 60 мянган тонн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулдаг юм. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе