• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын нефтийн үнэ 10%-аар буурчээ

CRI       (GMT+08:00) 2014-11-29 15:47:17

Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК олон улсын түүхий нефтийн үнийг тогтоон барихын тулд нефтийн олборлолтоо бууруулахгүй гэснээр олон улсын нефтийн үнэ дахин буурсан байна. 28-нд Нью-Йоркийн түүхий нефтийн захиалгын үнэ 10%-аар буурсан байна. Олон улсын нефтийн үнэ дөрвөн жилийн турш анх удаа баррель тутам нь 70 ам доллараар буурч 67 ам доллар болж, 2009 оны 9-р сараас хойш хамгийн доод түвшинд хүрчээ.

27-нд ОПЕК-ын 12 гишүүн орны төлөөлөгчид Венад 6 цаг гаруй зөвшилцөж, олон улсын түүхий нефтийн үнийг тогтоон барихын тулд нефтийн олборлолтоо бууруулахгүй гэсэн шийд гаргасан байна.

Энэ он гарснаас хойш, олон улсын түүхий нефтийн үнэ хамгийн өндөр цэгээс 30%-аар буурсан хэдий ч 12 гишүүн орны төлөөлөгчид өдөрт 3000 баррель үйлдвэрлэх дээд хэмжээг давахгүй гэдгээ илэрхийлжээ. Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт зэрэг ОПЕК-ын нөлөө бүхий гишүүн орнууд одоогийн үйлдвэрлэлийн хэмжээг барьж байхыг хүсэж байгаа бөгөөд өнөөгийн нефтийн үнийн уналт хямрал үүсгэхгүй, зах зээл өөрөө тогтвортой болох болно гэж үзжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе