• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Европ руу байгалийн хий нийлүүлэх сувгаа өөрчилнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-07 15:04:15

Оросын Газпромын ерөнхий захирал Алексей Миллер 6-нд хэлэхдээ, Орос Европ руу байгалийн хий нийлүүлэх "Өмнөд шугам"-ын хоолойг байгуулах ажлаа түр зогсоосон нь Орос Европ руу байгалийн хий нийлүүлэх арга барилаа өөрчилж эхэлснийг харуулж байна гэжээ.

Алексей Миллер хэлэхдээ, урт хугацааны туршид Орос Украинаар дамжин Европ руу байгалийн хий нийлүүлж байсан юм. Гэвч Украины тал дамжин өнгөрөх орны хувьд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байгаа тул Орос бусад сувгаар Европ руу байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулахыг бодолцож байна.Хэрэв Хар тэнгисийн доогуур барьж байгаа дамжуулах хоолойн барилга дуусч, мөн умард шугамыгн төсөл хэрэгжиж эхэлбэл Украин нь Оросын байгалийн хийн транзит шугамаа алдана гэсэн үг. Гэвч Миллер, Орос Украины дотоодын хэрэгцээг баталгаатай хангах болно гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе