• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэрэг ашигтай ажиллаж эхэлнэ

CRI       (GMT+08:00) 2014-12-07 15:56:21

Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэрэгний зорчигчдын тоо анх удаа 100 сая-г давсан байна. 12-р сарын 7-нд Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэрэгний зорчигчдын тоо анх удаа 100 сая-г давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27% нэмэгджээ. Ингэснээр энэ оноос ашигтай ажиллаж эхлэх төлөвтэй байна.

Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэрэг ашиглалтанд орсноос хойшхи 3 жилийн хугацаанд жил тутам амжилтаа ахиулж иржээ.

2011 оны сүүлийни хагас жилд өдөрт 24 сая 452 мянган зорчигч, 2012 онд өдөрт 65 сая 69 мянган зорчигч, 2013 онд өдөрт 83 сая 898 мянган зорчигч тээвэрлэж иржээ. 2014 онд нийт 106 сая зорчигч тээвэрлэсэн нь 20 гаруй хувиар өссөн байна.

Энэ оны 9-р сарын 30-нд Бээжин-Шанхай чиглэлийн хурдны галт тэргээр 416 мянган зорчигч зорчсон нь рекорд амжилт тогтоосон байна. Олон нийтэд ашиг тустай үйлчилгээ үзүүлж, компанийн ашиг орлого дээшилж, энэ онд ашигтай ажиллах эрмэзлэл дүүрэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе