• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн "шинэ төлөв" иргэдэд үр өгөөжөө хүртээх болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-09 16:44:39

9-нд Бээжин хотноо Хятадын эдийн засгийн ирэх жилийн ажлын чиг хандлага тогтоох Төв хорооны эдийн засгийн ажлын жилийн ээлжит хурал боллоо. Энэ жилийн хувьд ялангуяа сүүлийн хагас жилд Хятадын эдийн засагт орж ирсэн шинэ нэр томъё бол "Эдийн засгийн шинэ төлөв" гэсэн үг юм. Энэхүү шинэ төлөв урьдын эдийн засгийн хэлбэрээс ялгагдах онцлог нь юу вэ? Хятадын эдийн засагт ямаршуу өөрчлөлт оруулах вэ?
Хятадын эдийн засаг урьдын хэлбэрээсээ шинэ хэлбэр лүү шилжих шилжилтийн шатандаа байна гэж Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн зөвлөгөө судалгааны дэд сайд Ван Жүнь үзэж байна. тэрээр хэлэхдээ, "Урьд бид байгаль орчны даацаас хэтрүүлэн, экологийн дарамтыг үл хайхран, хэмжээ хязгаар давсан, иймэрхүү хэлбэр нь эх байгальд халтай байдаг. Бид гадаад эрэлт хэрэгцээндээ түшиглэж, дотоод эрэлт хэрэгцээгээ чухалчилдаггүй байлаа. Энэ нь мөн удаан үргэлжлэхгүй нь мэдээж. Хангамж, эрэлт, өсөлт зэрэг аль ч талаас харсан өнгөрсөн 30 жилийн өсөлтийн хэлбэрээс өөр байгаа юм" гэжээ.

Эдийн засагчид үзэхдээ, шинэ төлөв гэдэг эн тэргүүнд эдийн засгийн өсөлт урьд маш хурдтай байснаа өөрчлөгдөөд дунд хурдтай болох юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 гаруй жилийн турш 9.8 орчим хувийн өсөлттэй байснаа одоо 7.5 орчим хувьтай болох юм гэжээ.

Хятадын Аж үйлвэр худалдааны банкны ерөнхийлөгч асан, Хятадын банк санхүүгийн хяналтын хорооны тусгай зөвлөх Ян Кайшэн хэлэхдээ, "шинэ төлөв" хэмээх энэ үгэнд, GDP-гийн өсөлтийн хурд унах үед хүмүүс сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн утга агуулагдаж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,"шинэ төлөв гэдэг нь зөвхөн эдийн засгийн өсөлтийн хурд буурах юм уу буураад хэд хүрэх гэсэн үг биш юм. Миний бодлоор, шинэ гэдэг бол урьдын хөгжлийн арга хэлбэртэй харьцуулахад, эдийн засгийн өөрийн жам хуулийг хатуу мөрдөж, байгаль экологи, нийгмийн жам хуулийг мөрдөн дагах ёстойг зааж байна. Хэвийн байдал гэдэг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад, тогтвортой хөгжилд нөлөөлөх асуудлыг зохицуулахыг улам чухалчилж, эдийн засгийн хөгжлийг улам хэвийн болгож, эрүүл хурдтай хөгжлийг урт хугацаанд тогтоон барих ёстойг хэлж байгаа юм" гэжээ.

Эхний гурван улиралд, бүх Хятадын үйлчилгээний салбарын өсөлтийн хэмжээний эзлэх хувь 46.7 хувьд хүрч, ноднин энэхүү харьцал анх удаа аж үйлдвэрийн салбарыг давж, тогтвортой өсөн нэмэгдсэн байна. Дээд шинэ технолигийн салбарын өсөлтийн хурд аж үйлдвэрийн өсөлтийн дундаж хурдаас ил тод дээгүүр байгаа юм. Эцсийн хэрэглээний байдлаас эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх хувь нэмэр хөрөнгө оруулалтынхаас бараг 7 хувиар илүү байгаа юм.

  
Тоо хэмжээний өөрчлөлтөөс гадна шинэ төлөв гэдэг нь эдийн засгийн хөгжлийн үр шимийг иргэд улам ихээр эдэлж, ажлын байраар хангах түүнчлэн бизнесийн боломж тасралтгүй нэмэгдэх явдал юм. Жэжян мужийн И У хотын Чин Янь Лю тосгонд Хятадын олон нутгаас ирсэн 15 мянган залуус хуран цугларч, 2800 гаруй интернет дэлгүүр, 30 шахам түргэн илгээмжийн компани ажиллуулж байгаа юм. Энэ оноос хойш, улсаас худалдаа аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн бүртгүүлэх шат дарааг улам хялбарчилж, инноваци шинэ бүтээмжийг урамшуулж байна.

Хятадын үндэсний мэдээллийн төвийн макро эдийн засгийн судлах албаны дарга Ниу Ли, шинэ нөхцөл байдалд эдийн засгийн хөгжил урьдын тааруухан талыг нөхөх болжээ. Ийнхүү GDP-ийн өсөлтийн хурд харьцангуй буурай байсан нутаг, ажлын салбаруудыг хөгжлийн шинэ боломжоор хангах болно гэв. тэрээр хэлэхдээ, "Хятадын бүс нутаг хооронын ялгаа их юм. Төв, зүүн, баруун бүсэд хөгжил тэнцвэргүй байдал ноцтой оршиж байна. Ийнхүү бүс нутгийн хоорондох ялгаа зөрөө нь бидний хөгжлийн нөөц хүчин болж байна. Зүүн бүс нутаг давамгайлж байсан зарим талаа алдаж, энэхүү давуу тал нь аажмаар төв ба баруун нутагт шилжих юм. Иймэрхүү нөхцөл байдалд эдийн засгийн хөгжлийн нөөц хүчин, даацтай чанар цаашид нэмэгдэх болно" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе