• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс дэлхийн хамгийн том дотоодын агаарын тээврийн зах зээл болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-11 09:59:02

Хотжилт, эдийн засгийн өсөлт тогтвортой орчин бүрдүүлж, дотоодын агаарын зорчигч тээврийн хөдөлгөөн ирэх 10 жилд дөрөв дахин нэмэгдэж, Хятад улс дэлхийн хамгийн том дотоодын агаарын тээврийн зах зээл болно гэж Айрбус компанийн сүүлийн үеийн агаарын тээврийн зах зээлийн таамаглалд тэмдэглэжээ.

Ирэх 10 жилд Хятадын дотоодын агаарын тээврийн хөдөлгөөн АНУ-ынхаас давж, дэлхийн хамгийн том дотоодын агаарын тээврийн зах зээл болно гэж тус компани 10-ны өдөр нийтэлсэн "2014-2033 он хүртэлх Хятадын агаарын зах зээлийн таамаглал"-даа тэмдэглэжээ.

Ирэх 20 жилд Хятадын дотоодын агаарын тээврийн зорчигчийн эргэлтийн жилийн дундаж өсөлт нь 7.1 хувьд хүрэх болно. 2033 он гэхэд Хятадын дотоодын тээврийн зах зээл дэлхийд тэргүүлж, мөн үеийнхээ дэлхийн агаарын зорчигч тээврийн хэмжээний 11.9 хувийг эзлэх болно гэж таамаглажээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе