|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 12-нд төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, засгийг цомхотгон эрхийг чөлөөлөх шинэ арга барилыг тогтоож, засгийн газрын эрх үүргийг өөрчлөх, орчин үеийн засгийн газрыг байгуулахыг ахиулах, Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршилтын цэгийн туршлагыг дэлгэрүүлэх, гадаадад улам нээлттэй болгох тухай арга барилыг тогтоожээ.
Засгийг цомхотгон эрхийг чөлөөлөх нь засгийн газар өөрөөсөө эхлэн шинэчлэх өөрчлөлтийн чухал зүйл төдийгүй засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийн зангилаа мөн. Тогтвортой ахиулж, зах зээлийн амьжиргааны хүчийг цаашид чөлөөлөх хэрэгтэй гэж хурлаас үзэж, энэ онд засгийг цомхотгон эрхийг чөлөөлөх гуравдах бүлэг арга барилыг тогтоосон байна.
Хурал тэмдэглэхдээ, Хятадын Шанхай чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулаад жил гаруйн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалт, худалдаанд дөхөм үзүүлэх, банк санхүүгийн үйлчилгээг нээлттэй байлгах, засгийн газрын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тогтолцооны талаар идэвхтэй судалгаа хийж, хуулбарлаж болох, дэлгэрүүлж болох туршлага арга барил олсон байна. ХКН, Төрийн зөвлөл нэн өргөн хүрээнд дэлгэрүүлж, шинэ ээлжийн нэн өндөр төвшинд гадаадад нээлттэй байлгахаар шийдсэн байна.
Шанхайн чөлөөт худалдааны бүсийн өөрчлөлт шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг багасгаж, үйлчилгээний салбар болон тэргүүлэх боловсруулах аж үйлдвэрийн салбар зэрэг салбарт нэн өргөн нээлттэй байх арга хэмжээг авах болно. Хоёрт, хуульд өөрчлөлт оруулахаас гадна хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, үйлчилгээ зэргийг нээлттэй байлгах талаар 28 өөрчлөлтийн туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх болно. Гуравт, одоогийн байгаа шинэ бүс, парк зэрэгт түшиглэн Гуандүн, Тяньжинь, Фүжянь зэрэг газар дахин гурван чөлөөт худалдааны бүс байгуулж, Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршлагыг гол болгон орон нутгийн онцлогт тохируулан шинэ туршилтыг нэмэгдүүлэхийг хурлаас шаарджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |