• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11-р сард Хятадын орон сууцны үнэ бага зэрэг унав

CRI       (GMT+08:00) 2014-12-19 17:03:45

18-нд Үндэсний статистикийн газар 11-р сарын орон сууцны үнийн тоо баримтыг нийтлэв. Том, дунд 70 хотын шинэ орон сууцны худалдагдсан хэмжээ 10-р сараас бага зэрэг нэмэгдэж, энэ оны хамгийн сайн үзүүлэлт болсон бөгөөд орон сууцны үнийн бууралтын сар тутмын харьцуулсан үзүүлэлт улам багассан байна. Ноднингийн мөн үеийн орон сууцны үнийн үндсэн үзүүлэлт өндөр байснаас шалтгаалж, энэ оны 11-р сарын орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй болов. Орон сууцын зээлийн шинэ бодлого, хүүг бууруулсан зэрэг бодлого давхацсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн худалдаанд эергээр нөлөөлж байна. Гэвч орон сууцны үнэ цаашид нэлээд урт хугацаанд доогуур төвшинд эргэлдэх болно гэж салбарынхан нь үзэж байна.

Он гарснаас хойш Хятадын орон сууцны зах зээлийн эрч илт буурч, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд, орон сууцны борлуулагдсан хэмжээ уналтын үед орсон юм. Гэтэл сүүлийн үед гаргасан орон сууцны зээлийн шинэ бодлого болон хүүг бууруулах зэрэг ашигтай бодлогын дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх төлөв гарч байна. Үндэсний статистикийн газрын нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлд, 11-р сард том, дунд 70 хотын шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өсөөгүй бөгөөд 67 хотын шинэ орон сууцны үнэ буурч, буурсан үзүүлэлт улам багасаж, худалдаа тохиролцсон хэмжээ нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болов. Хуучин орон сууцны үнийн уналтын сар тутмын харьцуулсан үзүүлэлт багасаж, эдгээрээс Бээжин, Шанхай, Гуандүн, Шэньжэнь зэрэг цөөн том хотод уналт зогсож, харин бага зэрэг нэмэгдсэн байна.

Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сэргэн нэмэгдэх төлөв илэрснийг харуулж байгаа хэрэг үү?
Энэ тухай Жүнюань үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны төвийн захирал Ван Да Вэй үгүйсгэсэн хариулт өглөө. Итгэмжийн зээлийн бодлогод тохируулга хийсэн, төв банк хүүгээ өсгөсөн зэрэг бодлогын давхар үр нөлөө хэрэглэгчдийн зах зээлд орох сонирхлыг түр хугацаагаар татаж буйн шалтгаан гэж тэр үзжээ. Тэрээр:  

"Бодлогыг сулруулснаас үүдэж борлуулалтын хэмжээ сэргэн нэмэгдсэн. Гэтэл борлуулалтын сэргэлт нэмэгдлээс улбаалан үнийн өсөлт гараагүй. 2014 он бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тохируулгын жил гэдгийг бүгд мэдэж байна. Хадгалан үлдээсэн орон сууцны нөөц маш их болсон. Ийм нөхцөлд, богино хугацааны хувьд, худалдан авагчид зээлийн ашигтай нөхцөлийн дагуу зах зээлд түр хугацаагаар орж байна, энэ бол сайн тал. Гэвч орон сууцны зах зээлийн хувьд, хадгалсан орон сууцны нөөц нэлээд их, хөрөнгө санхүүжилтийн асуудал тулгамдсан учраас борлуулалт цаашид ч үргэлжлэх болно" гэв.

Жан Давэй төсөөлөхдөө, ирэх жилд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодлогыг чөлөөлж мэдэх ч бодлогын эрч хүч нь бодит эдийн засгийн байдлаар илэрдэг, үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын шаардлага хэрэгцээ улам багасах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "2015 он хуучинтай адилгүй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл үнэнхүү нэр нидэртээ нийцсэн том зах зээл болж чадахгүй. Учир нь хүн амын өсөлттэй харьцуулахад, хэмжээлэшгүй том нөөцийг барагдуулж чадахгүй юм. Иймээс 2013 оных шиг цочмог байдал дахин үүсэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн ерөнхий зах зээл шинэ төвшний хугацаанд шилжсэн болохоор, ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш бүх талаар огцом өсөх боломжгүй юм. Ганц нэг хотын цөөн хэдэн бүсэд бага хэмжээний хэлбэлзэл үүсэж мэдэх ч хойшид үл хөдлөх хөрөнгийн ерөнхий зах зээлийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага аажмаар багасах болно" гэжээ.

Шанхайн санхүү эдийн засгийн их сургуулийн эдийн засгийн дээд сургуулийн захирал Тянь Гүөчян хэлэхдээ, богино хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх боломж маш бага юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Энэ нь гурван шалтгаантай. Нэгд, хангалтын байдлын хувьд, аж ахуйн нэгжийн нөөц тасралтгүй нэмэгдэж, нэгэнт 600 сая гаруй ам дөрвөлжин метр талбайг урьдчилан борлуулснаар, түүхийн хамгийн дээд оргилд хүрч, нөөцийн дарамт тал бүрээр нүүрлэж байна. Хоёрт, хэрэглээнд маш олон сөрөг хүчин зүйл оршиж байна. Үүнд эдийн засгийн өсөлтийн хурд суларч, оршин суугчдын орлогын өсөлтийн хурд зохих хэмжээгээр буурч, үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн хөгжлийн үзүүлэлт түүхийн хамгийн доод төвшинд хүрч, үргэлжлэн буурч байна. Худалдан авбал үнэ нь цаашид өсөж, худалдан авахгүй бол үнэ нь үргэлжлэн буурна гэсэн үзэл ойлголтын нөлөөн дор, үнэ ханшийг нь ажиглан хүлээх хүмүүс маш олон болжээ. Гурав дахь шалтгаан гэвэл, хувьцааны зах хэмжээлшгүй том. Үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш тэнцвэртэй тогтвортой байдлаа хэвээр хадгалснаар, ард иргэд бэлэн мөнгөөрөө орон байр худалдан авахгүй, харин хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах болно" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе