• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Батлан хамгаалахын хамтын ажиллагааны зарчимд оруулах шинэчлэлээ хойшлуулав

CRI       (GMT+08:00) 2014-12-19 17:13:00

19-нд Япон, Америк хоёр орны гадаад харилцааны сайд нар, батлан хамгаалах сайд нараас бүрдсэн аюулгүйн баталгааны хэлэлцээрийн комисс мэдэгдэл гаргаж, энэ оны сүүлчээс өмнө Япон, Америкийн батлан хамгаалахын хамтын ажиллагааны зарчимд шинэчлэл хийхээр товлоод байсныг ирэх оны эхний хагас жил хүртэл хойшлуулав гэжээ.

Япон, Америкийн аюулгүйн баталгааны хэлэлцээрийн комисс хамтарсан албан мэдэгдэлдээ, Япон, Америкийн батлан хамгаалахын хамтын ажиллагааны зарчимд шинэчлэлт оруулахад агуулгын найдвартай байдлыг баталгаажуулах үүднээс, мөн Японы дотоодын хууль тогтоох үйл явцад зохицуулалт хийх шаардлагатай тул, хоёр орон ирэх жилийн эхний хагаст багтаан зарчимд шинэчлэлт оруулж дуусгахаар шийдсэн гэжээ.

Албан мэдэгдэлд, Япон, Америкийн батлан хамгаалахын хамтын ажиллагааны зарчимд шинэчлэл хийх нь Япон, Америк холбоотны хүчин чадвараа өсгөх шийдвэрийн чухал арга хэмжээ мөн гэжээ.

Абегийн засгийн газар ирэх оны 4-р сард явагдах орон нутгийн сонгуульд нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд, сонгууль дууссаны дараа холбогдох аюулгүйн баталгааны хуульд шинэчлэлт оруулах төслийг парламентад дэвшүүлэн хэлэлцүүлэх болно. Ийнхүү төсөөллөөр, Япон, Америкийн батлан хамгаалахын хамтын ажиллагааны зарчимд ирэх оны 5-р сараас хойш шинэчлэл хийж дуусгах юм гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе