• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Бангкок хотод айлчилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 16:25:52
Тайландын Вант Улсын ерөнхий сайд Праюс Чан-очагийн урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-ний үдээс өмнө тусгай онгоцоор Бангкок хотын Дон Муанг онгоцны буудалд бууж, их Меконгийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 5-р хуралд оролцох юм.

Ли Кэчян, их Меконгийн эдийн засгийн хамтын ажиллагаа 1992 онд эхэлснээс хойш, дэд бүсийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийг ахиулах талаар чухал амжилтанд хүрсэн юм. Хуралд оролцож байгаа талуудтай хамт бүс нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэд бүтцээр саадгүй нэвтрэхийг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг шинэчлэх зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцоход миний бие бэлэн байгаа ба эдийн засгийн нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны хөгжлийн байдлын байгуулалтыг хамтаар урагшлуулж, харилцан ашигтай, хамтаар амжилтанд хүрэх дэд бүсийн хөгжлийн түншийн харилцааг байгуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамтаар хамгаалахад бэлэн байна гэжээ.

Хуралд оролцох хугацаандаа Ли Кэчян, ерөнхий сайд Праюс Чан-Очатай уулзалт хийж, хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе