• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Визийг хөнгөвчлөх талаар зөвшилцөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 17:40:26

18-нд Хятад Америкийн бизнес худалдааны 25 дахь хамтарсан зөвлөлгөөн Чикагод өндөрлөв. үүний дараа болсон хэвлэлийн бага хуралд Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Жэн Зэгуан, бизнес худалдааны энэ удаагийн хамтарсан зөвлөлгөөнд, Хятад Америк хоёр тал визийг хөнгөвчлөх асуудлаар дөрвөн сэдвээр зөвшилцсөн байна.

Жэн Зэгуан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, Хятад Америк хоёр орны хүн амын тоо, улам нягтарч байгаа олон салбарын хамтын ажиллагааны хувьд, хоёр орон иргэдийн харилцан айлчлалыг дөхөм болгох талаар улам сайжруулах орон зай байгаа юм. Хятад Америкийн бизнес худалдааны энэ удаагийн хамтарсан зөвлөлгөөнд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дээд удирдлага Америкт богино хугацаагаар ажлын айлчлал хийх виз болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтанд Америкт урт хугацаагаар худалдаа хөрөнгө оруулалт хийх ажлын виз, Хятадын талын хэсэг хүмүүс Америкийн виз мэдүүлэх шалгалтын хугацаа дэндүү урт байгаа, Хятадын усан онгоцны баг ажлын шалгаанаар Америкийн визийг яаралтай мэдүүлэх зэрэг дөрвөн асуудлаар хоёр тал цаашид судлан хэлэлцлээ гэжээ.

Энэ оны 11-р сард, Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн Бээжинд уулзалт хийх үедээ, Хятад Америк худалдаа, аялал жуулчлал, оюутны виз зэрэг талаар харилцан ашигтай тохируулалт хийж, хоёр орны ард иргэдийн дэмжлэгийг авсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе