• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг найдаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-19 17:41:14

НҮБ-д суугаа Хятад улсын суурин төлөөлөгч Лю Же-и, яриа хэлэлцээ хийх нь Ираны асуудлыг зохицуулах цорын ганц зөв сонголт юм. Хятад улс талуудтай хамтран ажиллаж, Ираны цөмийн асуудлыг бүх талаар, урт хугацаа, зүй зохистой зохицуулахад хүчин зүтгэх болно гэлээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдрийн хурлаар Иранд хориг арга хэмжээ авч буй зөвлөлийн тайланг судлав. Лю Же-и, Олон Улсын АЭХБ болон Иран үргэлжлэн хамтран ажиллаж байгаад Хятад улс баяртай байгаа бөгөөд тус байгууллага Ираны цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг найдаж байна гэлээ.

\Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе