• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Украйны эрх чөлөөг дэмжих хуулийн төсөл" баталсанд Оросын тал харамсаж байна

CRI       (GMT+08:00) 2014-12-20 16:19:14

19-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лукашевич, АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама ОХУ-д нэмэлт хориг тавих тухай "Украйны эрх чөлөөг дэмжих хуулийн төсөл"-д гарын үсэг зурсан явдалд Оросын тал харамсаж байна гэжээ. Тэрээр, уг хуулийн төсөл "Украйны эрх чөлөөг дэмжих"-тэй огтхон ч холбоогүй бөгөөд маш их өдөөн хатгалгын шинж чанартай тул Оросын тал хүлээн авахгүй. Тус хуулийн төсөл, Америкийн хууль тогтоох эрхийг эзэмшиж буй хүмүүс Оростой урт удаан хугацаагаар харилцаагаа таслахыг хүссэн байр суурьтай гэдгийг харуулж байна гэжээ.

Лукашевич, ОХУ уг хуулийн хэрэгжилтийн байдлыг үндэслэн, ямаршуу арга хэмжээгээр хариу барихаа шийдэх болно гэжээ. 19-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Москвад, Оросын цэргийн ухааны номлолд өөрчлөлт гараагүй, сэргийлэн хамгаалах шинж чанараа хэвээр хадгалсаар байна. Гэтэл ОХУ улсынхаа аюулгүй байдлыг цаашид ч хэлбэрэлтгүй хамгаалах болно гэжээ.

Германы "Толь" сэтгүүлийн веб сайт 19-нд, Германы Гадаад хэргийн сайд Вальтер Штайнмайер тус сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Европын Холбооны зүгээс Орост улам чанга хориг арга хэмжээ авах тухай сэрэмжлүүлж, ОХУ эдийн засгаас шалтгаалан бууж өгөхгүй гэж тэмдэглэсэн гэжээ. Вальтер Штайнмайер, эдийн засгийн арга барилаар Оросыг буулган авахын зэрэгцээ Европ тивийн бүс нутгийн аюулгүйн төлөв байдлыг эрчимжүүлэхийг зорьсон оролдлого бол буруу гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе