• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хар, цагаан арьстны дунд баян ядуугийн зөрүү бий

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 16:04:45
19-нд болсон оны эцсийн хэвлэлийн бага хуралд Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Америкийн хар цагаан арьстны дунд орлого, эд баялагийн зөрүү оршиж байгаа асуудлыг зохицуулж чадаагүй тул энэ талаар маш их ажиллах хэрэгтэй гэжээ.

Африк гаралтай Америкийн иргэний одоогийн байдал, арьс өнгөөр ялгаварлах асуудалтай холбогдуулан Обама, саяхан гарсан Фергюсоны хэрэг болон Гарнерийн хэрэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй юм. Хууль сахиулах хүчний байгууллага хийгээд үндэстний цөөнхийн хооронд итгэлцэл бий болгох талаар бодитой арга хэмжээ авахаар хичээн зүтгэж байна гэжээ.

Конгресстай харилцах харилцааны талаар, Барак Обама, ирэх жил Конгресстай харилцаа холбоогоо дахин шинээр эхлүүлэх тухай бэлтгэж байна. Саяхан Конгрессоос баталсан төсвийн хуулийн төсөл бол ирээдүйд хоёр талт харилцааг хөгжүүлэх "дохио" юм. Цагаан ордон хийгээд Конгресс зарим салбарт хамтран ажиллах нөөц хүч бий. "Конгрессийн хүрээнд үйл хэрэг бүтээх боломж үнэнхүү байна" гэжээ.

Түүнчлэн Барак Обама сэрэмжлүүлж хэлэхдээ, миний бие эмчилгээ, даатгал зэрэг ерөнхийлөгчийн албан тушаалын хугацаан дахь чухал асуудлаар Бүгд Найрамдах Намынханд буулт хийхгүй гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе