• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Макао "нэг улс хоёр систем"-ийг бүх талаар оновчтой хэрэгжүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 17:03:33
19-нд Ши Жиньпин даргын Макаод хэлсэн үгийг Хонконгийн олон нийт маш их анхаарч, "Да Гүн Бао", "Вэнь Хүй Бао", "Шан Бао", "Чэн Бао" зэрэг сонин хэвлэл гарын үсэг зурсан өгүүлэл, тойм нийтэлж, 15 жилийн турш Макаогийн олсон том амжилт бол "нэг улс хоёр систем"-ийг бүх талаар оновчтой хэрэгжүүлсэнд байгаа юм. Харин Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн хувьд, Макаогийн тогтвортой хөгжлөөс суралцах ёстой хэмээн үзсэн байна.

Хонконгийн "Вэнь Хүй Бао" сонин гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлж, "нэг улс хоёр систем"-ийн бодлого дорвитой эрч хүчтэй байж, тасралтгүй баяжин хөгжсөөр ирсэн гэдгийг Макаогийн өөрчлөлт, амжилт нотолж байна гэжээ.

"Чэн Бао" сонин нийтэлсэн тоймдоо, Макаогийн хөгжил нь эх газрын дэмжлэгээс салшгүй юм. Эх газрын эдийн засаг маш хурдтай хөгжиж байгаа энэ үед боломжийг сайтар ашиглаж, өөрийн өвөрмөц онцлогтойгоо бүрэн уялдуулсны үндсэн дээр эх газартай хамтран ажиллаж, олон талт үйлдвэрлэлийг хөгжүүлж, улам их амжилтанд хүрэх болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе