• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Буяны байгууллагыг ил тод болгоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 15:58:58

Синьхуа Агентлагийн мэдээ, 19-нд манай сэтгүүлч Иргэний засаг захиргааны яамнаас мэдээлснийг үзвэл, Иргэний засаг захиргааны яам мэдэгдэл гаргаж, Төрийн зөвлөлийн "Буяны үйлсийг эрүүлээр хөгжүүлэх тухай санал"-ыг тууштай хэрэгжүүлж, буяны байгууллагыг ил тод болгох хэрэгтэй гэж Иргэний засаг захиргааны салбаруудад шаардсан байна.

Төрийн зөвлөлийн дэвшүүлсэн энэ саналд, агуулга, цаг хугацаа, зам сувгийг ил тод болгох 3 талаар буяны байгууллагууд мэдээллээ ил тод болгох тухай тогтоол гаргажээ. Иргэний засаг захиргааны яамны сайд Ли Лигүө 19-ний өдөр болсон Бүх Хятадын иргэний засаг захиргааны системийн Төрийн зөвлөлийн "Буяны ажил үйлсийг эрүүлээр хөгжүүлэх тухай санал"-ыг хэрэгжүүлэх телевизийн хуралд, эдгээр тогтоол нь буяны байгууллагын хөгжил, ил тод дүрмээр ажиллахад баталгаа болсон байна гэжээ.

Салбарын хяналт хариуцлагын талаар буяны байгууллагын жилийн шалгалтын дүрэм, үнэлгээ хийх дүрмийг чанга хэрэгжүүлэхийг мэдэгдэлд шаарджээ.    \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе