• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Макаогийн 4 дэх захиргааны тангараг өргөх ёслол болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-20 14:37:52

20-ны үдээс өмнө, Макаогийн эх орондоо буцсаны 15 жилийн ой, Макаогийн онц бүсийн 4 дэх ээлжийн захиргааны тангараг өргөх ёслол Макаогийн спортын ордонд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан үг хэлэв. Цүй Ши-ань тангараг өргөн, Макаогийн онцгой бүсийн 4 дэх засаг дарга болов. 11-р сарын 30-нд Төрийн зөвлөлөөс томилсон Макаогийн онцгой бүсийн шинэ захиргааны албан тушаалтнууд ч тангараг өргөв.

Ши Жиньпин, 15 жилийн турш Хятадын төв засгийн газар, эх газрын ард иргэдийн дэмжлэг, онцгой бүсийн засаг дарга, захиргааны удирдлага, Макаогийн олон нийтийн эв нэгдэл, хамтын хүчин чармайлтаар "нэг улс хоёр систем"-ийг идэвхтэй хэрэгжүүлэн, чухал амжилтанд хүрлээ. Макао эх орондоо буцсаны 15 жилийн амжилт бүтээл улс орон, ард түмний маань бахархал юм. Бид цаашдын хөгжилдөө хуримтлуулсан туршлагаас сургамж авах ёстой гэлээ.

Тэрээр,"нэг улс хоёр систем" бодлогыг үнэн зөвөөр ойлгон хэрэгжүүлж, үндсэн хуулийг мөрдөн, эдийн засгаа хөгжүүлж, амьжиргааг сайжруулж чадвал "нэг улс хоёр систем" бодлого тогтвортой, эрүүл, урт удаан хугацаанд үргэлжлэн, Макаогийн ирээдүй улам гэгээн саруул болно гэдгийг гэрчилж байна гэлээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе