• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цүй Ши-ань тангараг өргөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-12-20 13:48:07

Макаогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-ань тангараг өргөх ёслолд, олон талт эдийн засгийг хөгжүүлэх нь Макаогийн эдийн засгийн хөгжлийн зайлшгүй сонголт, урт хугацааны стратеги юм. Бүс нутгийн хөгжлөө улс орны хөгжилтэй холбож, харилцан ашигтай хамтдаа амжилтанд хүрэх ёстой гэлээ.

Цүй Ши-ань, Макаогийн онцгой бүс байгуулагдсанаас хойш эх орноо түшиж, бүс нутгаа хөгжүүлэн, эдийн засгийн хүчин чадал дээшилж, ардын амьжиргааны төвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, нийгэм тогтвортой хөгжиж байна. "Нэг улс хоёр систем" бодлого Макаод биеллээ оллоо. Эх орон хүчтэй бол Макао ч хоцрохгүй гэдгийг практик гэрчиллээ гэжээ.

Тэрээр, Төв засгийн газрын итгэл дэмжлэгийг хөсөрдүүлэхгүйн төлөө "нэг улс хоёр систем" бодлогыг тууштай хэрэгжүүлэн, "Макаогийн иргэд Макаогаа засаж", Макаогийн үндсэн хуулийг бүрэн, үнэн зөвөөр ойлгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалан, Макаогийн онцгой бүсийн урт удаан тогтвортой байдлыг баталгаажуулна гэлээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе