• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын өвлийн наадам эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-25 10:50:37

24-ний орой, Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын 16-р наадам ӨМӨЗО-ны Манжуур хотод нээгдлээ. Паркийн цас, мөсөн барилгууд гурван орны онцлогийг харуулж, гадаад дотоодын олон жуулчдыг хүлээн авч байна.

Нээлтийн үеэр Буриад зоны тэмээн жингийн цуваа жуулчид, үзэгчдийг дагуулан талбайд орж ирлээ. Энэ нь "Тал нутгийн торгоны зам"ыг бэлгэдэж байгаа юм. Чингис хааны хөшөө, талх зарж буй орос охин, жин тээж буй монгол хүнийг цасаар урлажээ. Мөн цамхаг, слайд болон "зочид буудал"-ыг мөсөөр урлажээ.

Нээлтийн үеэр болсон Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсын Н.Ану 40 гаруй өрсөлдөгчөөсөө шалгарч тэргүүн байр эзэлжээ.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе