• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад 264 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-28 15:34:50
2014 оны эцсийн байдлаар, Хятадад 264 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа ба үүнд авто машин 154 сая байна. Тээврийн хэрэгслийн жолооч 300 сая, үүнээс авто машины жолооч 246 сая гаруй байна.

27-нд Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам энэхүү тоо баримтыг нийтэлжээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны зам тээврийн удирдлагын газрын албан тушаалтны танилцуулснаар, эдийн засаг нийгэм тогтвортой түргэн хөгжсөнөөр, иргэдийн машин тэрэг худалдан авах хэрэгцээ шаардлага оргил үедээ орж, Хятадын авто машины тоо хэмжээ маш хурдтай өсөх хандлагатай болжээ. 2014 онд, шинээр бүртгүүлсэн авто машин 21 сая 880 мянгад хүрч, дахин шинээр нэмэгдсэн авто машны тоо 17 сая 70 мянгад хүрч, энэ хоёр төрлийн үзүүлэлт түүхийн хамгийн дээд төвшинд хүрчээ.

2014 оны эцсийн байдлаар, Хятадад суудлын жижиг машин 117 саяд хүрсний 90.16 хувь нь хувийн машин юм. Бүх Хятадын хэмжээнд зуун өрх тутамд 25 машин, Бээжин хотын хувьд, зуун өрх тутамд 63 машин ноогдож байгаа аж.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе