• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Женс Столтенберг: Өнгөрсөн он бол Европын аюулгүй байдлын "хар" жил байсан

CRI       (GMT+08:00) 2015-01-31 16:00:06

30-нд НАТО-гийн нарийн бичгийн дарга Женс Столтенберг, өнгөрсөн он бол Европын аюулгүй байдлын "хар" жил байсан. Гэхдээ НАТО "тасралтгүй өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчны эсрэг зогсож чадна" гэсэн байна.

НАТО мөн өдөр Брюссельд дэх төв байранд 2014 оны тайлан нийтэлжээ. Женс Столтенберг хэвлэлийн бага хуралд, НАТО-гийн холбоотон орнууд өмнөд хэсгийн хүчирхийллийн хэт даврагч үзлийн заналхийлэлд нүүрлэж, "зүүн хэсэгт ОХУ-ын үйл ажиллагаа Украйны тогтвортой байдлыг бусниулав". "Бид эдүгээ эдгээр өөрчлөлтүүдийн эсрэг хариу барьж, НАТО-гийн хүчирхэг байр суурийг хадгалж байгааг тайланд тэмдэглэсэн" гэжээ. Тэрээр, Уэльсийн дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон НАТО-гийн "Стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө" бодитоор хэрэгжиж байна. "Энэ бол бидний хүйтэн дайнаас хойш авч буй хамтын батлан хамгаалалтыг бэхжүүлэх хамгийн томоохон арга хэмжээ юм" гэжээ.

Украйны асуудлаар, Украйны засгийн газар зэвсгийн хүч хэрэглэхийг барууны орнууд дэмжинэ гэсэн дохио өгч байна гэж Оросын тал шүүмжилжээ.

Тус тайлан НАТО-гийн үйл ажиллагаа, цэргийн зардал, түншүүдийн хамтын ажиллагаа хэмээх гурван хэсгээс бүрдэж, НАТО-гийн 2014 онд Украйны хямрал, "Лалын улс"-ын заналхийллийн эсрэг хийсэн тэмцэл, Афганистан, Косово, Африкийн булан, Адены булан зэрэг газар дахь үйл ажиллагааны ахицыг тайлагнажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе