• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

MH370 нисэх онгоцыг хайх хүчин чармайлтаа орхиогүй

CRI       (GMT+08:00) 2015-01-31 16:12:13

2015 оны 1-р сарын 29-нд Малайзын Иргэний агаарын тээврийн ерөнхий газар Малайзын Иргэний агаарын тээврийн компанийн MH370 зорчиг тээврийн нисэх онгоц осолдсоныг зарлаж, нисэх онгоцонд байсан зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүн нийт 239 хүн бүгд нас барсан гэж үзсэн байна.

2014 оны 3-р сарын 8-нд нисэх онгоц холбоо тасарсныг мэдэгдсэнээс "осолдсон" гэж зарлах хүртэлх 327 хоногт, Хятадын засгийн газар, холбогдох байгууллагууд нисэх онгоцыг эрэн хайх хүчин чармайлтаа орхисонгүй, түүнчлэн нийгмийн олон салбарынхныг зохицуулж, осолдсон нисэх онгоцонд байсан зорчигчдын ар гэрийнхнийг төвхнүүлэн тохинуулах, амьдралыг нь төлөвлөн байршуулах ажлыг идэвхтэй хийсэн юм.

Сүүлийн жил шахмын хугацаанд Хятадын засгийн газар 21 хиймэл дагуул, 19 хөлөг онгоц, 13 нисэх онгоц, давхардсан тоогоор 2500 гаруй хүний хүч зэрэг ихээхэн нөөц зарцуулж, энэхүү түүхэнд байгаагүй эрэл хайгуулын ажиллагаанд оролцуулж, тусгай мэргэжилтэн томилон шалгалтын ажилд гүнзгий оролцсон юм. Бэрхшээлийн өмнө Хятадын эрэн хайгчид айж сүрдээгүй, хойш ухраагүй, минут секундтэй уралдан тэмцэж, Малайз, Австралийн талтай нягт харилцаа холбоотой хамтран ажиллаж, өчүүхэн ч сэжиг таамгийг орхиогүй юм.

Нисэх онгоц холбоо тасарснаас хойш Хятадын засгийн газар эрж хайх, холбогдох улс орон шалгалт хийхэд туслах, ар гэрийнхнийг нь харгалзан төвхнүүлэх ажлыг сайтар хийх талаар ихээхэн хүчин чармайлт гаргав.

Хэргийн дараа Төвийн болон Төрийн зөвлөлийн удирдагчид холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг олон удаа томилон Бээжин дэх Хятадын зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзуулж, тэдэнд хайр халамж хүртээж, уй гашууг нь хуваалцав. Хятадын засгийн газрын амь насанд хандсан хүндлэл олон улсын хамтын нийгэмлэг, зорчигчдын ар гэрийнхэнд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе