• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад бол Сомалийн энх тайваы үйл явцыг урагшлуулах чухал түнш юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-31 15:24:50
30-нд Африкийн Холбооны Сомалийн тусгай төлөөлөгч Маман Сидикоу хэлэхдээ, Хятад хийгээд Африкийн холбоо бол Сомалийн энх тайваны үйл явцыг хичээн урагшлуулах хамтын ажиллагааны чухал түнш юм гэжээ.

Маман Сидикоу, Сомалийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятад улс дуртайяа тусалсан юм. Энэ нь Сомалид маш чухал. Сомалийн энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэхэд Хятад улс маш том тусламж үзүүлсэн явдлыг сайшааж байна гэжээ.

Тус сарын 27-нд, Хятад, Африкийн Холбоо ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Африкт туслан хурдны төмөр замын сүлжээ, хурдны замын сүлжээ, бүс нутгийн агаарын тээврийн сүлжээ зэрэг "зам тээврийн гурван том сүлжээ"-г бүрдүүлэн өгч, Африк тивийн аж үйлдвэржилтийг ахиулсан байна. Маман Сидикоу үүнийг үнэлж хэлэхдээ, "Хятад улс бол Африкийн эх газрын хөгжлийг биелүүлэх чухал түнш юм, Хятад Африкийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ашигтай юм" гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе