• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетэд гарсан халдлагыг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-31 16:07:03
30-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунаас тус тус мэдэгдэл гаргаж, 29-нд Египетын умарт нутгийн Синай мужид гарсан олон удаагийн халдлагын хэргийн улмаас тус орны хэдэн арван цэрэг, эгэл иргэд амь үрэгдсэн явдлыг хатуу зэмлэн буруушаав.

Аюулгүйн зөвлөл хэвлэлээр дамжин мэдэгдэхдээ, энэ удаагийн террорист халдлагыг "хамгийн хатуу ширүүн үгээр" зэмлэн буруушааж, ямарваа хэлбэрийн терроризмд цохилт өгөх шийдвэр зоригтой буйгаа онцолж байна гэжээ. Аюулгүйн зөвлөл цохон тэмдэглэхдээ, террорист халдлагыг үйлдэгч, зохион байгуулагч, санхүүжүүлэгч болон дэмжигчийг хуулийн дагуу баривчилж, олон улсын хууль, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу бүх орон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Египетын засгийн газартай энэ талаар идэвхтэй хамтран ажиллахыг шаардаж байна гэжээ. Түүнчлэн терроризмд цохилт өгөх арга хэмжээ нь эрхбиш олон улсын хуультай нийцэх хэрэгтэй хэмээн Аюулгүйн зөвлөлөөс олон оронд сэрэмжлүүлсэн байна.

Бан Ги Мун хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжин мэдэгдэхдээ, Синай мужид олон удаагийн террорист халдлага гарсан явдлыг зэмлэн буруушааж, амь үрэгдэгсэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе