• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын 2014 оны эдийн засгийн өсөлт 0.6 хувь хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-31 15:20:08
Хятадын ОУР-ын мэдээ, Оросын Төв Банк 30-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтад, 2014 онд Оросын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн \GDP\ 0.6 хувиар өсөж, 2013 онос 0.7 хувиар буурсан байна. 2014 онд Оросын GDP-ийн хэмжээ 1.03 триллион ам долларт хүрчээ.

Үүнээс гадна, Оросын Төв Банк тэмдэглэхдээ, импортын бүтээгдэхүүн үнэ өссөний улмаар Оросын аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ буурч, урт хугацааны банк санхүүгийн эх үүсвэр муудаж, зээлийн нөхцөл өдрөөс өдөр хүндэрч, хөрөнгө оруулалт багассан байна. Оршин суугчдын бодит орлого буурч, хувь хүний зээлийн хэмжээ буурсны улмаар хэрэглээ буурсан байна. Иймээс Төв банк 2015 оны 1-р улирлын эдийн засгийн өсөлтийн хэмжээг буруулж 3.2 хувь гэж төсөөлсөн байна.

Мөн өдөр Оросын Төрийн Дум-ын эдийн засгийн бодлогын хорооны дарга Руденский, үндсэн хүүгийн хэмжээ 17 хувийн хэмжээнд, Оросын дунд жижиг аж ахуйн нэгжүүд, хөдөө аж ахуй, аж үйлдвэрүүд бүгд хөгжиж чадахгүй, Төв Банк үндсэн хүүгийн хэмжээг буруулж 8 хувьд хүргэхийг дэмжиж байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе