• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Интернетийн хяналт удирдлагыг шинэчлэх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-31 16:49:19

Хятадын Аж үйлдвэр худалдааны ерөнхий албаны дарга Жан Мао 1-р сарын 30-нд Алибабагийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ма Юүньтэй уулзав. Жан Мао цахим бизнесийн эдийн засагт ажил үйлс бүтээж, ажлаар хангах зэрэг талаар үзүүлж буй чухал ач холбогдлыг үнэлээд, Алибабагийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчинг цэвэр байлгах, аж ахуйн сахилгыг сайжруулах зэрэг эерэг хүчин чармайлтыг сайшаасан байна.

Жан Мао, өдгөө интернет худалдаанд зарим асуудал оршиж байна. Интернетийн хяналт удирдлагыг шинэчлэн харилцаа холбооны механизм байгуулж, интернетийн эдийн засгийн эрүүл хөгжлийг ахиулахыг онцолжээ.

Ма Юүнь, Хятадын интернет худалдаа шинэ тулгар бөгөөд түргэн хөгжиж байгаа зах зээл юм. Үүнийг цаашид төгөлдөржүүлэх шаардлагатай байна. Алибаба компани хуурамч бараанд цохилт өгч, оршиж буй асуудлыг бүх хүчээр шийдвэрлэнэ гэжээ.

2014 онд, Хятадын аж үйлдвэрийн систем 10 мянга гаруй удаа засаг захиргааны удирдамж явуулж, үйлс эрхлэгчдийн үзэл ухамсрыг дээшлүүлж, аж ахуйн сахилга батыг сайжруулахад тус дөхөм үзүүлсэн байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе