• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Мьянмарын түүхий нефть дамжуулах хоолойн гарааны боомт ажиллаж эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-31 16:53:54

Хятад Мьянмарын түүхий нефть дамжуулах хоолойн гарааны цэг болох Мьянмарын Мадейр боомт 30-нд албан ёсоор ажиллаж, агуулахад 300 мянган тонн түүхий нефтийг юүлсэн байна.

Ү За Яр Аун, боомтын нээлтийн ажиллагаан дээр, тус дамжуулах хоолойгоор түүхий нефтийг Мадейр боомтоос Хятад улс руу дамжуулах бөгөөд үүнийг Мьянмар ч хэрэглэхийг зөвшөөрч байгаа нь Мьянмарын эдийн засгийг хөгжилд тус дөхөм үзүүлж, ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэжээ.
  
Энэ нь Хятад Мьянмарын хамтын ажиллагааны бэлгэдлийн чанартай төсөл гэж Ян Хөүлань хэлэв.

Хятад, Мьянмарын түүхий нефть дамжуулах хоолойн Мьянмар дахь төслийг Хятадын нефтийн корпорац, Мьянмарын нефть, байгалийн хийн үндэсний компанийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. Нийт урт нь 771 км, жилд 22 сая тонн түүхий нефть дамжуулах төлөвлөгөөтэй ажиллах тус дамжуулах хоолойг 2010 оны 6-р сард албан ёсоор байгуулж эхэлсэн юм.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе