• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетийн шүүхээс Аль Кассам бүлгийг террорист хэмээн нотлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 15:28:08

31-нд Египетийн Каирын онцгой байдлын шүүхээс Палестины Лалын Эсэргүүцлийн Хөдөлгөөн буюу ХАМАС-ын харъяа зэвсэгт бүлэглэл болох Аль-Кассамыг террорист бүлэглэл гэсэн шийдвэр гаргаснаа зарлажээ.

 
Египетийн Каирын онцгой байдлын шүүхийн ажилтан хэлэхдээ, Аль-Кассам бүлэг Египетийн Синай хойгийн Рафа боомт болон Газын хилийн нүхэн замыг ашиглан их хэмжээний зэр зэвсгийг нууцаар хил давуулан ба түүний ихэнхийг Синай хойгт орогнож буй террористууд цэрэг цагдааг дайрахад хэрэглэсэн байна. Мөн Аль-Кассам бүлэг Синай хойгийн зарим террорист дайралтыг дэмжиж, олон хүнийг хөнөөж, шархдуулсан гэжээ.

 
Тус шүүхээс өнгөрсөн оны 3-р сард ХАМАС-ын Египет дэх төвийг хааж, аливаа үйл ажиллагааг нь хориглох шийдвэр гаргасан юм.
  \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе