• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Африкийн холбооны тэргүүн нарын 24-р хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 15:41:19

31-нд Этиопын нийслэл Аддис Абабад 2 хоног үргэлжилсэн Африкийн холбооны тэргүүн нарын 24-р хурал өндөрлөлөө. Африкийн холбооны шинэ даргалагч орны тэргүүн Зимбабвегийн Ерөнхийлөгч Мугабе хаалтын ёслолд үг хэлж, гишүүн орнууд Африкийн холбоо болон Африкийн ард түмний дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар, хүн төвтэй, энх тайван цэцэглэн хөгжсөн Африк тивийг байгуулах болно гэлээ.

Тэрээр хэлэхдээ, хурлаас "Африк 2063" гэсэн алсын зорилт болон Африк тивийн өвчин хижгээс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах төвийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хурлын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн эрх ашиг болон Африкийн хөгжлийн хэтийн төлөв зэрэг асуудлыг судлан хэлэлцэж, нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Мөн хурлаар бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах, эбола вирустэй тэмцэх, терроризмд цохилт өгөх, бүс нутгийн дэд бүтцийн түншлэл зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, Мали, Өмнөд Судан, Сомали зэрэг орнуудын аюулгүй байдал, терроризмын асуудлаар ярилцсан байна. \Р\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе