• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван талын хэлэлцээ эвдэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 15:55:43

31-нд Украины ерөнхийлөгч асан Кучма Беларусийн нийслэл Минскт хэлэхдээ, мөн өдөр болсон Украины асуудлаарх Украин, Европын аюулгүйн болон хамтын ажиллагааны байгууллага, Орос гурван талын холбоо барих хэсгийн хэлэлцээ Украины зүүн нутгийн иргэдийн зэвсэгт хүчний шалтгаанаас болж эвдэгдсэн гэжээ.

Украины Интерфаксын мэдээлснээр, Кучма тус агентлагт өгсөн ярилцлагадаа, мөн өдөр Украины асуудлаар гурван талын холбоо барих хэсгийнхэн болон Украины зүүн нутгийн иргэдийн зэвсэгт хүчний төлөөлөгч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ хийсэн юм. Гэвч Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурсан Украины зүүн нутгийн бүгд найрамдах улсын удирдлага Захар Кличко болон Новицки нар хэлэлцээнд оролцоогүй. Хэлэлцээнд оролцсон Украины зүүн нутгийн иргэдийн зэвсэгт хүчний төлөөлөгчийн дэвшүүлсэн бичгээр мэдэгдэх шаардлага, нэн даруй гал зогсоох болон хүнд зэвсгээ татах зэрэг төлөвлөгөөнөөс татгалзсанаас болж, хэлэлцээ эвдэгдсэн гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе