• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын армийн гадаад харилцааны ажлын хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 16:09:53
Дарга Ши Жиньпин болон Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр, бүх армийн гадаад харилцааны ажлын хурал 1-р сарын 30-31-нд Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань, Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн гадаад албаны дарга Ян Жечи нар хуралд оролцож үг хэлжээ.

Энэ удаагийн хурлаар төвийн гадаад харилцааны ажил байдал болон дарга Ши Жиньпингийн холбогдох зааврыг гүнзгий хэрэгжүүлэх талаар ярилцана. Мөн армийн гадаад харилцаанд тулгарч байгаа шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг хариуцлага, шинэ шаардлагыг сайтар ойлгож, хууль дүрмийн хэрэгжилт болон тулгарч буй зөрчил маргаантай асуудлаа судлан хэлэлцэнэ. Ирэх 10 жилийн армийн гадаад харилцааны ажлын ерөнхий зорилт, үндсэн үзэл санаа, стратегийн дагуу улс орны улс төрийн гадаад харилцаа болон намын шинэ нөхцөл байдалд армиа хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэхийн чухал үүрэг гүйцэтгэхийг онцолжээ. \Р\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе