• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол Хятад хэлний орчуулагчдын холбоо" Улаанбаатарт байгуулагдав

CRI       (GMT+08:00) 2015-03-03 11:11:56

"Монгол Хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт" - "Монгол Хятад хэлний орчуулагчдын холбоо"-ны нээлтийн ёслол энэ сарын 2-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагааг Монгол Хятад хэлний орчуулагчдын холбоо ТББ санаачлан, Монгол Өвөр Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо ТББ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг зохион байгуулж, Хяталын Олон Улсын Радиогийн Монгол Улс дахь салбар зэрэг Монгол Хятад хоёр орны хэвлэл мэдээлэл, их дээд сургууль, судалгааны чиглэлийн 15 байгууллага хамтран зохион байгууллаа. Мөн Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг, МУ-ын ГХЯ, МУ-ын БСШУЯ, МУ-ын Төрийн хэлний зөвлөл, МУ-ын Хөххот дахь Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба дэмжиж оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ян Чиндүн, Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны Монголын талын дарга, МУИС-ын дэргэдэх Күнзийн Институтын захирал М.Чимэдцэеэ, Хятадын талын дарга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга Чэнь Баочуань, МУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Туяацэцэг нар баяр хүргэн үг хэллээ. Нээлтийн ажиллагааг Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны дэд дарга, Монгол-Өвөр Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбооны дарга Л.Баатар даргалсан юм.

Монгол Хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалтад Монголын Орчуулагчдын эвлэлийн дарга О.Чинбаяр, МУИС-ын профессор В.Батмаа, ӨМИС-ын профессор Насан-Урт, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Сүрэнжав, доктор Л.Манлажав, доктор Г.Цогзолмаа, доктор Ш.Эгшиг, Жүн Хуа нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шагналт, ӨМИС-ын профессор Хөгжилт, Хятадын Олон Улсын Радиогийн профессор О.Дарамбазар, ӨМИС-ын профессор Урлаг зэрэг эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа.

Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагт хоёр талын ойлголцлын гүүр болсон орчуулагчдын холбоо байгуулагдаж буй нь чухал ач холбогдолтой гэж хуралд оролцогсод санал нэгтэй үзэж байлаа. /ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе