• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Йемений дэг журмыг сэргээхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-27 17:19:09

27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-инь Йемений хурцадмал байдал улам даамжирсаар байгаад холбогдуулан Хятадын байр суурийг илэрхийлэхдээ, Хятад улс зөрчил маргааныг улс төрийн арга замаар зохицуулахыг баримталсаар ирсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, Персийн булангийн Арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн санаачлалын дагуу хямралыг аль болох түргэн намжааж, Йемений нийгмийн хууль ёсны дэг журмыг сэргээхийг уриалж байна гэжээ.

Хуа Чүнь-инь, Хятад улс Йеменд байгаа иргэдээ татах эсэх тухай асуултад хариулахдаа, Хятадын засгийн газар Йеменд байгаа Хятадын иргэдийн аюулгүй байдлыг маш анхаарч байна. Бид Йемений байдлыг цаг ямагт анхаарч, шаардлагатай үед Хятад иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээ авах болно гэжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе