• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжлийн замнал дахь "гурван өөрчлөгдөшгүй тал"-ыг онцоллоо

CRI       (GMT+08:00) 2015-03-28 15:38:56

28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хурлын нээлтэд илтгэл тавихдаа, Хятад улс урагшлах замналдаа баримтлах "гурван өөрчлөгдөшгүй тал"-ыг онцоллоо.

Хятад улсын энх тайвны хөгжлийг баримтлах шийдвэр зориг өөрчлөгдөшгүй, хамтын хөгжлийг баримтлах үзэл ухамсар өөрчлөгдөшгүй, Азийн хамтын ажиллагааны хөгжлийг баримтлах бодлого өөрчлөгдөшгүй юм гэж Ши Жиньпин хэлэв.

Ши Жиньпин, Хятадын ард түмэн бүх талаар чинээлэг нийгэм бүтээн байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар засаглах, намаа бүх талаар хатуу чанга засах стратегийн төлөвлөгөө ёсоор дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэйгээр "хоёр зууны зорилт"-ыг биелүүлэх тэмцлийн үзэл санаа, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө, Хятадын мөрөөдлийн төлөө зүтгэж байна. Хятадын эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдалд орж, өндөр хурдтай өсөн нэмэгдэж байснаа дундын түргэвтэр өсөлтөнд шилжиж, цар хүрээ тэлэн өргөжих бүдүүлэг өсөлтийн хэлбэрээс чанар үр ашгийг чухалчлах чанарлаг өсөлтөд шилжиж, чухал элементэд хөрөнгө оруулахаар хөдөлгүүр хүч болгож байснаа шинийг бүтээхээр хөдөлгүүр хүч болгоход шилжиж байна. 2014 онд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг тасралтгүй сайжрав гэжээ.

Хятадын эдийн засгийг харахдаа зөвхөн өсөлтийн хэмжээг харж болохгүй. Хятадын эдийн засгийн хэмжээ улам өсөж, өнөөгийн 7 хувь орчим өсөх эдийн засгийн өсөлтийн хэмжээ маш бодитой бөгөөд төвлөрүүлсэн хөдөлгүүр хүч урьдын хоёр оронтой тооны өсөлтийн үеэс дээгүүр юм. Хятадын эдийн засгийн хэмжээ их, уян хатан чанар сайн, өсөх эрчим гүйцэд, эргэх орон зай их, бодлогын арга барил олон гэж Ши Жиньпин онцлов.

Ши Жиньпин, Хятад улс эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт санаачилгатайгаар зохицож, хөтлөн дагуулж, эдийн засгийн хөгжлийн чанар үр ашгийг нэмэгдүүлэхийг баримтлахаар гол тал болгож, арга хэлбэрийн өөрчлөлт, бүтцийн зохицуулалтыг чухал байранд тавьж, эдийн засгийн хөгжлийг дорвитой ахиулж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хөгжлийг улам гүнзгийрүүлж, зохион бүтээх чадварыг гүйцэд хөгжүүлж, шударга ёсыг улам үр ашигтай хамгаалан, ардын амьжиргааг сайтар баталгаажуулж, эдийн засаг нийгмийн тогтвортой, эрүүл саруул хөгжлийг ахиулах болно гэжээ.

Хятадын эдийн засгийн хөгжил шинэ төлөвт орж, цаашид ч Азийн улс орнууд зэрэг дэлхийн олон улс оронд улам их зах зээл, өсөлт, хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны боломж олгох болно. Ирээдүйн 5 жил Хятад улсын импортлох бараа бүтээгдэхүүн 10 триллион ам.доллар хүрч гадаад хөрөнгө оруулалт 500 тэрбум ам. доллар хүрч, хилийн чанадад жуулчлах жуулчид давхардсан тоогоор 500 сая хүрэх болно. Хятад улс гадагш нээлттэй хөгжих улсын суурь бодлогоо баримталж, дотоодын хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, та бүгдийн хамт Азийн хөгжлийн галт тэргийг хөдөлгөж, улам гэгээн саруул ирээдүйг зорих болно гэв.

Ши Жиньпин, Хятад улсын хувьд эвсэг зохицонгуй дотоод орчин, тайван амгалан олон улсын орчин хамгийн их шаардагддаг. Аливаа үймээн, дайн Хятадын ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй. Хятадын ард түмэн урьдын туулж өнгөрүүлсэн эмгэнэлт түүхээ хэрхсэн ч албаар бусад улс үндэстэнд давтуулахгүй юм. Түүхэн туршлагаас авч үзвэл, ямарваа улс орон зэвсгийн хүчээр өөрийн хөгжлийн зорилтоо биелүүлэхээр оролдвол, эцсийн эцэст ялагдах болно гэжээ.

Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа, дэд бүтцийн түншлэлээ тасралтгүй гүнзгийрүүлж, өөрийн хөгжлөөр хөрш орнуудад улам сайн ашиг тус хүртээхийг хичээх болно. Хятад улс хөрш 8 оронтой сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд Хятад-АСЕАН-ны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар зөвшилцөж байна. Түүнчлэн буй бүхий хөрш орнуудтайгаа сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талт харилцааны хөгжил, бүс нутгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд хүчтэй баталгаа гаргахад бэлэн байна гэж тэр тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе