• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Парисын цаг уурын хэлэлцээрт дэм болохыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 14:46:49
28-ны оройн 8-9.30-д дэлхийн олон газрын содон онцлог бүхий барилга дахин гэрлээ унтрааж, хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн үйл ажиллагаа болох "эх дэлхийн цаг" арга хэмжээнд оролцох юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, энэ оны эх дэлхийн цаг үйл ажиллагаа олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг улам нягтруулж, оны эцэст цаг уурын шинэ гэрээ тохиролцоход хүргэхийг хүсэж байна гэжээ.

Энэ онд 173 улс орон, бүс нутгийн 7000 гаруй хот эх дэлхийн цаг үйл ажиллагаанд нэгдэж, оролцож буй тоогоороо шинэ амжилт тогтоогоод байгаа юм. Нью-Йоркийн цагаар 28-ны оройн 8 цаг 30 минутад НҮБ-ын төв байрны том байшин гэрлээ нэг цаг унтраах болно.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, цаг уурын өөрчлөлтийн асуудал бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Хүн төрөлхтөний үйл ажиллагаагаас үүдэлтэй мөртөө хүн төрөлхтөнд гай гамшиг авчрах болно. Оны эцэст Парисын цаг уурын өөрчлөлтийн бага хурлаар цаг уурын өөрчлөлтийн тухай шинэ гэрээ тохиролцохын төлөө эцсийн шувтрага хийхийг олон улсын хамтын нийгэмлэгээс уриалж байна гэжээ.

2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас Австралийн Сидней хотод эх дэлхийн цаг үйл ажиллагааг анх удаа зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том цар хүрээтэй цаг уурын асуудлаарх олон нийтийн үйл ажиллагаа болсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе