• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нөхөрсөг хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулахад бэлэн байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-28 15:06:56
28-нд Хай Наний Бө-Ао хотод Хятад улсын дарга Ши Жиньпин, хөрш зэргэлдээ бүх оронтой нөхөрсөг хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг зөвшилцөн үзэглэж, хоёр талт харилцааны хөгжил, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд дорвитой баталгаа гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хурлын нээлтийн ёслолд, Ши Жиньпин үг хэлэх үедээ, "холын саднаас ойрын хөрш" гэдэг. Энэ бол Хятадын ард түмэн аль эрт таньж мэдсэн амьдралын үнэн юм. Хятад улс хөрштэйгээ найрсгаар түншилж, нөхөрсөг хөрш, аюулгүй хөрш, баян хөрш байхыг баримталж, үнэнч дотно, хүлээцтэй ойлголтыг мөрдөж, хөрш орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа, дэд бүтцээр саадгүй холбогдох байдлыг тасралтгүй гүнзгийрүүлж, өөрийн хөгжил цэцэглэлээс хөрш орондоо ашиг хүртээхийг баримтлах болно гэжээ.

Ши Жиньпин, Хятад улс 8 хөрш оронтойгоо нөхөрсөг хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Хятад АСЕАН-ы нөхөрсөг хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах талаар зөвшилцөж байгаа гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе