• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн орнууд хувь заяа нэгтэй хамтын цогц болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 15:10:47
Жүншинь агентлагийн мэдээ: 28-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хурлын нээлтийн ёслолд, Хятад улсын дарга Ши Жиньпин үг хэлж, 70 жилийн турших дэлхийн болон Азийн хөгжил өөрчлөлтийн үйл явцыг эргэцүүлэв.

Ши Жиньпин, энэ онд фашизмын эсрэг дэлхийн дайн, Японы эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ой болох юм. НҮБ байгуулагдсны 70 жилийн ой, Бандунгийн бага хурал хуралдсаны 60 жилийн ой, АСЕАН-ы хамтын цогц байгуулагдсан ой тохиож байгаа юм.
Энэ бол тэмдэглэх ёстой чухал он юм. Бас түүхээ бат санаж, өнгөрснөөс сургамж авах ёстой чухал цаг үе юм гэжээ.

Ши Жиньпин, 70 жилийн турш, дэлхий дахинд урьд өмнө байгаагүй гүн гүнзгий өөрчлөлт гарч, хүн төрөлхтөний хувь заяаг түүхэн талаас нь өөрчлөв. 70 жилийн турш, Азийн байдалд урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарав гэжээ.

Тэрээр, 70 жилийн турш, Азийн улам олон орон өөрийн байдалд нийцсэн хөгжлийн замыг хайж олж, ядуу зүдүү, хоцронгуй байдлаас хөгжин цэцэглэж, эдийн засгийн хурдтай хөгжлийг бий болгожээ. 70 жилийн турш, Азийн орнууд үзэл ухамсрын байдал, нийгмийн тогтолцооны зөрүүг аажмаар даван гарч, харилцан хаалттай байснаа улам нээлттэй болж, харилцан сэжиглэж, саланги байснаа өдөр ирэх тусам харилцан итгэлцэл ойлголцлоо зузаатгаж, улам харилцаа холбоотой, хувь заяа нэгтэй хамтын цогц болсон байна. Азийн олон орны ард түмэн харилцан туслалцаа үзүүлж, хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг нэг нэгээр ялан давж, хамтаар тэмцэж, хамтаар амжилтанд хүрэх хүчирхэг том хүчин чадлыг харуулсан байна гэжээ.

Мөн, Азийн бүс нутагт түүхээс үлдсэн асуудал болон одоо оршиж байгаа бодит байдал санал зөрөөнтэй байгаа юм. Уламжлалт болон уламжлалт бус аюулгүйн олон заналхийлэлтэй тулгарч, бүс нутаг, улс орон бүр эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг сайжруулж, ядуурлыг арилгах хүнд хэцүү үүрэг оршсоор байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе