• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зэвсгийн хүчээр хөгжих зорилт биелшгүй юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-28 15:37:53
28-нд Хай Наний Бө-Ао хотод Хятад улсын дарга Ши Жиньпин, түүхийг эргэцүүлэхэд, ямарваа орон зэвсэгт хүчээр хөгжлийн зорилтоо биелүүлэх гэж оролдвол, эцсийн бүлэгт ялагдал хүлээх болно гэжээ.

Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хурлын нээлтийн ёслолд, Ши Жиньпин үг хэлэх үедээ, Хятад улсад хамгийн ихээр шаардагдаж байгаа нь эесэг зохицонгуй, тогтвортой дотоодын орчин хийгээд энх тайван, амар амгалан олон улсын орчин болох юм. Ямарваа үймээн самуун, дайн дажин Хятадын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй. Түүхийн туршид Хятадын үндэстнүүд энх тайванд хайртай, Хятадын ард түмэн туулж өнгөрүүлсэн эмгэнэлт түүхээ бусад орон, үндэстэнд учруулахгүй юм гэжээ.

Ши Жиньпин, Хятад улс тусгаар бие даасан, энх тайванч гадаад бодлогоо хэлбэрэлтгүй баримталж, энх тайван, хөгжлийн замаар замнаж, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх нээлттэй стратегийг баримталж, шударга зөв ойлголтыг баримталж, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулахыг урагшлуулж, хэзээд дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах талаар доривтой бат хүчин зүтгэл гаргах болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе